Үндсэн агуулга руу
Монгол хэлээр · Үнэгүй · Бүртгэлгүй

Өргөдөл, гэрээ, нэхэмжлэхийн загвар — бөглөөд Word, PDF татах

Бэлэн загвараа сонгоод шар хэсгүүдийг бөглөхөд баримт хэвлэхэд бэлэн болно. Мөнгөн дүн үсгээр, огноо монголоор автоматаар бичигдэнэ. PDF нэгтгэх, хуваах, шахах, зургийг PDF болгох хэрэгсэл ч бий.

9 загвар, 6 хэрэгсэлТогтмол нэмэгдэнэ
БүртгэлгүйШууд бөглөөд тат
Файл тань өөртЗураг, PDF серверт очихгүй
Монгол хэлээрДүн үсгээр, огноо зөв

Хэрхэн ажилладаг вэ?

1

Загвараа сонго

Өргөдөл, гэрээ, нэхэмжлэх, тодорхойлолт зэрэг бэлэн загвараас хэрэгтэйгээ сонгоно.

2

Шар хэсгийг бөглө

Нэр, огноо, дүнгээ бичихэд баримт шууд бөглөгдөнө. Бусад үгийг ч баримт дээр нь засна.

3

Татах эсвэл хэвлэх

Word, PDF-ээр татах эсвэл шууд хэвлэнэ. Нэвтэрвэл хадгалаад дараа нь үргэлжлүүлж засна.

Хамгийн их хайгддаг

PDF ба зураг

Өргөдөл

Бүгдийг харах

Гэрээ

Бүгдийг харах

Нэхэмжлэх, акт

Бүгдийг харах

Албан бичиг, тодорхойлолт

Бүгдийг харах

Туслагч гэж юу вэ?

Туслагч бол өдөр тутам хэрэг болдог бичиг баримтыг хурдан бэлдэхэд зориулсан монгол хэл дээрх үнэгүй вэб хэрэгслүүд юм. Ажилд орох, чөлөө хүсэх, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичих, ажлын газрын тодорхойлолт гаргах, орон сууц түрээслэх болон мөнгө зээлэх гэрээ байгуулах, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт үйлдэх, албан бичиг бичихэд бэлэн загвар ашиглана.

Загвар бүрт зөвхөн өөрчлөгдөх хэсгүүд нь шараар тодорсон байдаг: нэр, регистрийн дугаар, огноо, мөнгөн дүн. Тэдгээрийг бөглөхөд баримт шууд бэлэн болж, Word (.docx), PDF-ээр татах эсвэл хэвлэх боломжтой. Хүссэн үгээ баримт дээр нь шууд засна.

Мөн утсаараа авсан зургаа нэг PDF файл болгох (JPG to PDF), PDF-ийн хуудсыг зураг болгох (PDF to JPG) хэрэгсэл бий. Эдгээр нь таны хөтөч дотор ажилладаг тул файл тань хаашаа ч илгээгдэхгүй. Латин үсгээр "urgudul bichih zagvar", "tureesiin geree", "zurag pdf bolgoh" гэж хайсан ч энд ирнэ.

Түгээмэл асуулт

Туслагч үнэгүй юу?

Тийм. Бүх загвар, хэрэгслийг бүртгэлгүй, үнэгүй ашиглана.

Бөглөсөн мэдээлэл, файл маань хаана хадгалагдах вэ?

Загварт бөглөсөн мэдээлэл таны хөтөч дээр хадгалагдана. Word, PDF гаргахад сервер түр боловсруулаад хадгалдаггүй. Зураг, PDF хөрвүүлэх хэрэгслүүд файлыг огт илгээдэггүй. Нэвтэрч "Хадгалах" дарвал л баримт тань бүртгэлд тань хадгалагдана.

Татсан Word файлыг утсан дээр засаж болох уу?

Болно. Microsoft Word, Google Docs, WPS Office зэрэг апп .docx файлыг нээж засна.

Шинэ загвар нэмэгдэх үү?

Тийм, тогтмол нэмнэ. Хэрэгтэй загвараа доорх маягтаар бичээрэй, олон хүний хүссэнийг түрүүлж хийнэ.

Танд ямар хэрэгсэл хэрэгтэй байна?

Загвар, тооцоолуур, хөрвүүлэгч — хэрэгтэй зүйлээ бичээд үлдээгээрэй. Олон хүний хүссэнийг түрүүлж хийнэ.